2 настай хүүхэд нь хорвоо дэлхийг танин мэдэхдээ өөрсдийн мэдрэхүйг ашиглах сонирхолтой ба “туршилт ба бүтэлгүйтэл” гэх арга барилаар энгийн хялбар асуудлуудыг шийддэг. Хүүхдүүд нь ямар нэг зүйлийг эзэмшитлээ дахин дахин гүйцэтгэсээр байдаг ба богино хугацааны бүхэл даалгаврыг хийж чаддаг. Тэдний хөгжиж байгаа хэлний чадвар болон юмыг сурах гэсэн хүсэл нь “яагаад”, “юу”, “яаж” гэсэн асуултуудыг асуусаар байдаг. Энэ насанд ерөнхийдөө тоглоомоор дамжуулан сурдаг нас ба 2 настай хүүхэд нь мэддэг объектондоо туршилт явуулж, өөрсдийн дадлага туршлагаа үргэлжлүүлдэг.
Тэднийг өөрсдөөр нь сонгуyл
Хүүхдэд юу өмсөх болон цайны цагаараа юу идмээр байгаа гэх зэрэг энгийн зүйлс дээр нь сонголт хийлгэ.
Тэдэнд эхэлсэн зүйлээ дуусгахад нь тусла
Хүүхэд шинэ зүйлийг оролдож тэр зүйлээ дуусгахдаа маш их таатай мэдрэмж авч байдаг. Тэдэнд хэрэгтэй үед нь бага зэргийн дэмжлэг өгөх ч тэр чигт нь дэмжиж өмнөөс нь хийж болохгүй.
Уран сэтгэмжийг нь дэмжих
Хүүхдийг асуулт асуухад нь дэмжлэг үзүүлэх, материалыг өөр өөр арга замаар ашиглахыг нь дэмжих, аль эсвэл шинэ дадал туршлага болох олон шинэ зүйлсийг санал болгох.
Хийж буй зүйлд нь бүү саад бол
Хүүхэд цэцэрлэг дээрээ юу гэртээ байгаагаас үл хамааран хүүхэд нь хамрагдаж буй зүйлсдээ гаргах илүү нэмэлт цаг хэрэгтэй ба ингэснээр тэд суралцахад гол үндэс болсон үүрэг даалгавар гэх зүйлийг ойлгох болно.
Урамшуyлах
Бүх хүүхдүүд амьдарлыг суралцах чин хүсэлтэйгээр эхлүүлдэг ч насанд хүрэгчид нь шүүмжлэлтэй хандаад байвал тэрхүү чин хүсэл нь эхэн шатандаа алга болж мэдэх юм. Боломжтой үедээ хүүхдийн хийж буй зүйлийг хүлээн зөвшөөрч тэдний хийсэн зүйлд нь магтаал өгөх хэрэгтэй.