Сурган хүмүүжүүлэгчдийн баримталж байгаа гол зарчим нь: “хүүхэд өөрийнхөө хашгиралтаар бусдыг эрхшээлдээ оруулж чадахгүй”. Хэрвээ ийм байдлыг даамжруулаад л байвал ирээдүйнхээ амьдралд хор уршиг болохуйц сэтгэцийн гэмтлийг авчрах болно.
Хүүхэд эцэг эхийн зүгээс ирж байгаа хориог өөрийг нь хүчээр хийлгэж байна гэж ойлгохоос илүү энэ бол өөрийнх нь аюулгүй байдлыг хангах үүднээс хэлж байгаа хориг гэдгийг ойлгох нь чухал.
Хаанаас зөрүүд, хэцүү хүүхэд гарч ирдэг вэ?
- Эцэг,эх өөрийнхөө тухайн үеийн зан аашийн (настроение) байдлаас шалтгаалж харьцдаг (аав сайхан ааштай учраас өнөөдөр хүүхэлдэй үзэж болно эсвэл аав муухай ааштай учраас өнөөдөр үзэж болохгүй г.м)
- Гэр бүлийн доторх томчуудын шаардлагын ялгаатай байдал. Жишээ нь: аав хүүхэлдэй үзэхийг хориглоход ээж нь зөвшөөрөх.
- Хүүхдийн уур уцаар, хашгиралтаар гэр бүлийнхэн хөтлөгддөг. Хүүхэд хашгиралтаараа асуудлаа шийдээд сурдаг.
Яаж хүүхдийн уур уцаарыг хэрхэн дарах вэ?
Хүүхдийг хашгирч уурлаж эхлэнгүүт тайван инээмсэглээд өрөөнөөсөө гар. Гэхдээ хүүхэд тань таныг сонсож байгаа гэдгийг мэдэж байх ёстой. Хүүхэд хашгирахдаа болих үед буцаж ороод өөрийнхөө хайртайг мэдрүүл. Таныг хараад дахин хашгирвал буцаад гараад яв. Хашгирахаа болих үед дахин инээмсэглээд тэвэр.
Хэзээ “болохгүй” гэдэг үгийг хэлэх вэ?
- “Болохгүй” гэдэг үгийг ховор хэрэглэх ба зөвхөн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор мөн олон нийтийн газар мөрдөгддөг дүрэм, журмыг баримтлах зорилгоор (Жиш: хог хаяж болохгүй, шоолж, зодож болохгүй г.м)
- Хүүхэд хэрвээ хориглож байгаа бол энэ нь хаана ч, хэзээ ч хүчинтэй гэдгийг сайн ойлгосон байх ёстой. Жишээ нь : Хүүхэд чихэрний харшилтай учраас чихэр идэж болохгүй.
- Эцэг, эх хүүхэдтэйгээ яагаад болохгүй вэ гэдгээ ярилцаж тохиролцсон тохиолдолд “болохгүй” гэсэн зүйлийн талаар дахин хэлэлцэхгүй.
- Эцэг эх ямарваа нэг асуудал дээр өөр өөр шийдвэр гаргаж болохгүй. Жишээ нь: ээж “үгүй” гэхэд аав “за яахав нэг удаа болно” гэх.
- “Болохгүй” гэсэн дүрэм нь хаана ч, хэн ч мөрдөгдөх ёстой. Жишээ нь: Гэрт орой 5 цагаас хойш амттан идэхгүй хэрнээ эмээгийнд бол болно гэх мэт.
Хүүхэд хүмүүжүүлэх чухал зарчмууд:
- Хүүхдийн сайн үйлүүдийг сайн магт. Харамсалтай нь эцэг эхчүүд сайныг магтахаасаа илүүтэй мууг нь түрүүлж анзаардаг.
- Хүүхдийг өөрийг нь муу гэж хэлэлгүйгээр хүүхдийн муу хийсэн үйлдлийг нь л хэл. Жишээ нь: чи сая хүүхэд цохичихлоо. Яагаад ийм муухай зүйл хийвээ?
- Хүүхдийн хөгжил, насны онцлогийг тооцоолж харилц.
- Ухаалаг шаардлага тавь.
- Хүүхдийн насанд тохирсон шийтгэл өгөх.
- Хүүхдийг шийтгэхдээ та өөрөө тайван байх хэрэгтэй. Хүүхэд таныг хашгирсан үед биш тайван байгаа үед л сайн сонсдог.
- Хүүхэд уцаартай байхад та ч бас уцаартай байвал ойлголцохгүй шүү. Үргэлж өөрийнхөө ярианы өнгө аяс, ярианы хэлбэрээ бодолцож бай.
- Хүүхэд тань таныг ойлгож байна гэдэгт итгэлтэй байх ёстой.
- “Ийм байх хэрэгтэй”, “ингэж хий” гэхээсээ та өөрөө ярьж хэлж байгаасаа зөрөлгүй үйлдлийг та гаргах хэрэгтэй. Хүүхдэдээ үлгэр жишээ нь бай. Хүүхэд тань таныг л хуулбар шүү.
- Эцэг эхийн хувьд гаргасан шийдвэрээ үргэлж эргэн хар. Хүүхэд том болж эргэцүүлэн бодох чадвартай болох үед хүүхэдтэйгээ ярилцан зарим нэг шийдвэрийг хүүхдийнхээ саын сайхны төлөө өөрчилж болох юм.
- Хүүхдэд түүний буруу үйлдэл нь юунд хүргэж болохыг нь ойлгуул (ялангуяа энэ нь буруу үйлдэл бол) Жишээ нь: тоглоомоо хамаагүй шидлээд байвал эвдэрнэ.