Бидний тухай

Алсын хараа

Амжилттай амьдралын суурийг бид тавина.

Хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц түлхүүртэй ертөнц билээ. Бид энэхүү түлхүүрийг олж нээн тэднийг баяр баясгалантайгаар тоглонгоо судлан шинжлэх, асуудлыг шийдэх, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгосноор бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, бие даасан, нээлттэй  иргэнийг төлөвшүүлнэ.

basarkhan214

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өдөр бүр нийтийн болон бүлгээр хичээллэх, ганцаарчилан ажиллах цагуудтай байх бөгөөд  ангид  байрлах сургалтын төвүүдэд хүүхдүүд бие даан тоглоно. Сургалтын хөтөлбөр нь хүүхдийн бүтээлч эрэлхийлэлийг сэдэлжүүлнэ. Хүүхэд хариуцлагатай, зохион байгуулалттай, өөртөө итгэлтэй байх, бэрхшээлийг даван туулах чадварт суралцдаг.

“Өдөр өдрөөр” хөтөлбөр нь тодорхой сэдвийн хүрээнд 2 долоо хоногоос 1 сарын турш үргэлжилнэ. Сэдвийн хүрээнд хэл яриа, математик, технологи, дүрслэх урлаг, эрүүл мэнд, нийгмийн харилцааны чадваруудыг интеграцчилсан байдлаар үйл ажиллагаа явагдана. Хүүхдүүд хийх ажлаа урдчилан төлөвлөн бүтээлчээр хандах чадварт суралцана. Тэд өөрийн санааг тайлбарлах, батлах оролдлого хийх болно.

Хөтөлбөр нь хүүхдэд хөгжилтэй сонирхолтой байдлаар амьдрал, орчин тойрноосоо тоо, шинжлэх ухааныг судалж танихыг оролдох тоо, шинжлэх ухааны холбоотой хичээлүүдийг заах шинэлэг арга барилтай хүүхэлдэйн кино бүхий 3-5 насныхны сонирхлыг ихээхэн татдаг сургалтын хөтөлбөр юм. Хөтөлбөртэй уялдуулан хүүхдийн STEAM чадварыг хөгжүүлэх барьж бүтээх үйл ажиллагаанууд явагддаг. Энэ нь 3 долоо хоногоор үргэлжилдэг 6 сэдвээс бүрдсэн хөтөлбөр юм.

3-5 настай хүүхдэд зориулагдсан 3 үе шаттайгаар явагдах сунгалтын дасгалууд, модон морин дээр харайх дасгалууд бүхий хүүхдийн хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатныг хөгжүүлэх хөтөлбөр юм.     Уг хөтөлбөрт хамрагдсанаар эрүүл чийрэг болохын зэрэгцээ өөрийн биеэр бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх, зориг тэвчээр, сэтгэлийн хат, зорилгодоо хүрэхийн төлөөх өөртөө итгэх итгэл, зохион байгуулалт, шударга, хүлээцтэй байх чадварын суурь тавигдана.

Хөгжим нь хүүхдийн амьдралын салшгүй нэг хэсэг юм.

Харвардын их сургуулийн сэтгэл судлаач Ховард Гарднер хэлэхдээ: “Хөгжмийн ухааныг ойлгодог хүний логик ухаан нь сайн хөгжсөн байдаг. Хөгжим сурах гэдэг нь хүүхдийн явж сурах, хэлд орох гэдэгтэй адил чухал зүйл юм. Багаасаа хөгжим сурсан хүүхдийн оюун ухаан тархи сайн хөгжсөн байдаг бөгөөд эрт хөгжмийн боловсрол эзэмшсэн хүүхдийн IQ- өндөр байх бөгөөд унших болон сонсох чадвар нь сайн хөгжсөн байдаг” гэж хэлсэн байна.

Энэ хөтөлбөрт хүүхэд бусадтай хамтран хөгжим сонсох, хэмнэл мэдрэх, хөгжим тоглох явцдаа хүүхдийн бие организм, сэтгэл санаа, зан ааш зэрэгт тайван амгалан байдлыг авчирч сайнаар нөлөөлдөг.

Хүүхдийн хүмүүжилд хөгжим нь хамгийн чухал байр суурь эзэлдэг тиймээс хүүхдийг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Пианика хөгжмийн онцлог нь төгөлдөр хуур хөгжмийн даралттай үлээвэр хөгжим юм. Зөвхөн хуруугаараа даралт дээр тоглох бус түүндээ тааруулж амаараа үлээж тоглох нь хүүхдээс давхар чадвар, мэдрэмжийг шаарддаг.

Үйл ажиллагааны үндсэн зарчмууд:

  • Хүүхдийн орчныг хөгжлийн нэг чухал нөхцөл гэж авч үзэн сонголт хийх боломж бүхий тав тухтай хөгжих орчныг бүрдүүлэх
  • Эелдэг боловсон харилцаа, дулаан уур амьсгалтай хамт олныг бүрдүүлж, хүүхдийн эрхийг  хүндэтгэн хамгаалж, хүүхэд бүртэй ижил тэгш хандах
  • Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд бодит орчныг чухалчлах
  • Хүүхэд бүрийн дотоод ертөнцийг мэдрэн, хүүхдийн өөрийн туршлаган дээр тулгуурласан сургалт, үйл ажиллагааг явуулах