- 2 настай хүүхэд нь өөрийн мэдрэхүй болон хөдлөх хүчээ ашиглан хорвоо дэлхийг судлахдаа таатай байдаг ба ямар нэгэн мэдэхгүй танихгүй зүйлс, үйл явдал болон үзэгдлийн талаар их шохоорхож байдаг. Тэд “турших болон бүтэлгүйтэл” гэсэн арга барилаар энгийн хялбар асуудлуудыг шийдэж чадах ба үүндээ мэргэшиж суртлаа тэрхүү үйл ажиллагаагаа давтан дадлага хийсээр байдаг. Энэ насны хүүхдүүд нь тоглож байх үедээ болон нөхцөл байдлаасаа хамааран өдөр тутмын туршлагаа нэмэгдүүлж байдаг.
- Мөн 2 настай хүүхдийн дөнгөж хэлж ярьж эхэлж буй “яагаад”, “юу”, “яаж” зэрэг асуултууд нь шинэ зүйлсийг мэдэхэд нь тус болж байдаг. Жилийн туршид, энэ насны хүүхдүүд нь өөрийн өгүүлбэрээ бүрэн болгох гэж илүү их яриаг сонгодог. Тэд ойлгож чадахын дээр хэдэн зуун үгийг хэлдэг ч тэдний дотны насанд хүрэгчид нь тухайн хүүхдийн ярьж буй боловсроогүй дуудлагыг бусдад тайлбарлах хэрэгтэй болдог. Тэд мөн тогтсон дэг журамд хэрэглэгддэг их хэмжээний нийтлэг яриа хэллэг болон энгийн зүг чиг зэргийг ойлгодог.
- Эдгээр насны хүүхдүүд нь унших бичих зэргийн суурь эх үндсийг тавьдаг. Тэд тэдэнд ном уншиж өгөхөд их дуртай байх ба өөрсдийн мэддэг номоо хараад уншиж байгаа мэт дүр үзүүлж магадгүй. 2 настай хүүхэд нь A B C –гийн дууг дуулж чадах ч үсгийн нэр илэрхийллийг ойлгох арай л болоогүй байдаг. Тэд мөн хэд хэдэн гаргацгүй бичгийг энд тэнд бичих ба түүгээр барахгүй өөрсдийн нэрний эхний үсгийг бичих гэж оролддог.
- Тэд тоглох зэргээр өөрсдийн өдөр тутмын хийдэг зүйлсээ гүйцэтгэж байхдаа тоотой холбоотой маш чухал чадвараа сурч байдаг. Тэд өөр нэг зүйлийг илэрхийлэхийн тулд тоглоомоо ашиглах, өдөр тутмын үйл ажиллагаанаасаа үлгэр загварыг таньж мөн “өчигдөр”, “өнөөдөр” гэх мэт цаг хугацааны ойлголтыг мэддэг. 2 настай хүүхдүүд нь өдөр тутмын асуудлыг шийдэхийн тулд логикийн шалтгааныг дөнгөж ашиглаж эхлэж байдаг. Тэд хэлбэр дүрсийг ангилж, 8 болон түүнээс бага хэмжээний эвлүүлдэг тоглоомыг тоглож, хэмжээгээр нь тохируулан цагирагийг гадсанд хийж чаддаг. Тэд мөн “нэг”, “хоёр” гэсэн тоонуудын нэмэх болон хасах үйлдлийг ойлгож чадна.
- 2 настай хүүхэд нь өнхрөх, мөлхөх, удаанаар урагшлах, алхах, гүйх, үсрэх болон авирах зэрэг байдлаар нэг газраас нөгөө газарт хүрэх бүх аргыг судалдаг. Тэд жижиг бөмбөгийг урагшаа өшиглөж, өнхөрч буй бөмбөгийг барьж авч, мөн гарнаасаа тэр бөмбөгийг шидэж чаддаг (гэхдээ тийм ч оновчтой биш). 2 настай хүүхэд нь гараа ашиглан тоглох тоглоомонд дуртай ба мөн шаврыг базах болон бутлах, мөн хөгжмийн зэмсгийн сэрсрэх болон энд тэнд сараачдаг. Мөн тэд хаалганы дугуй бариулыг эргүүлж, цаас боодлыг тайлах мөн халбага сэрээ зэргийг ашиглан идэх чадвараа нэмэгдүүлсээр байдаг.
- 2 настай хүүхэд нь өөрийн хөдлөх чадвараа ашиглан бүтээлч чадвараа нээн илрүүлдэг. Тэд ямар нэгэн зүйлс болон гэрийн эд зүйлсийг цохих болон сэгсэрснээр дуу авиа гаргадаг. Тэд хэн нэгний хүсэлтээр бүжиглэх, гараараа тоглож үзүүлэх болон шүлэг уншиж, дуу дуулах дуртай. Эдгээр насны хүүхдүүд нь өөрсдийн дуу хоолойндоо хяналт тавьж, өөрсдийн дуртай дууныхаа дахилт зэргийг дуулдаг. Харин дүрслэх урлагийн хувьд, хүүхэд нь дүрслэх урлагийн материалыг мэдрэх таатай байдлаас баясан, дүрслэх урлагийн бүтээлээс илүү дүрслэх урлагийн бүтээлийг хийж буй үйл явцад нь илүү сонирхол нь татагдаж байдаг.
- 2 настай хүүхэд нь бусад хүүхдүүдтэй хамт тоглох дуртай ч үргэлж өөрсдөдөө ганцаараа тоглох цаг гаргадаг. Ямар нэг маргаан гарвал, ямар нэг дайралт зэргээс урьдчилан сэргийлж насанд хүрсэн хүний зохимжтой зан аашийг тэдэнд сургах хэрэгтэй. Энэ насны хүүхдүүд нь өөрөөсөө болон бусдаас таньж мэдсэн мэдрэмжээ ангилж ялгаж эхэлдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах нь хэцүү хэвээрээ ч, ямар нэг уурлах бухимдах зэрэг нь сэтгэл хөдлөлийг үгүй болгож мэдэх юм. Эвтэйхэн тааламжтай зүйлс болох хөнжил эсвэл тэдди баавгай зэрэг нь 2 настай хүүхдийг ямар нэг шинэ нөхцөл байдал болон хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнийг нь давж гарахад тусалдаг.