Цэнхэр бүлэг-2

Энэхүү бүлэг нь:

Нас: 5-6 нас
Хичээлийн төрөл: 5 хичээл
Анги дүүргэлт: 2 бүлэгт тус тусдаа 25
Дугуйлан: Англи хэл, STEAM сургалт, Пианика хөгжим
Төлбөр: 600,000₮ / сар
20210818_185249

Онцлог

5 настай хүүхдүүд нь бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд асуудлыг идэвхтэй шийдэгчид байдаг. Тэд өгсөн даалгавр, аливаа зүйлсийг хийх болон урт хугацааны зүйлс мөн төсөөллийн даалгавар зэргийг гүйцэтгэхдээ илүү төсөөллийн санаа шийдлийг санал болгодог байна. Тэд олон төрлийн шинэ туршлагыг гүйцэтгэж байхдаа задлан шинжлэх талын асуултыг асууж хариултаа бодон тунгаадаг. Тэд мөн шинэ зүйлсийг суралцахдаа нийтэч идэвхтэй байх ба бусад хүүхдүүдтэй хамтран гүйцэтгэх зүйлсэд илүү сонирхолтой байдаг.

5 настай хүүхдийн хэлний чадвар өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тэд үгийг цэвэрхэн дуудаж, бүрэн цогц өгүүлбэрээр харилцаж, ихэнх тохиолдолд дүрмийн хувьд алдаа бага гаргаж мөн үгсийн сангийн хувьд баялаг байхын зэрэгцээ үүнийгээ цааш нь улам хурдацтай баяжуулсаар байдаг.

5 настай хүүхэд нь дэлхий ертөнцийн талаар улам илүүг мэдэх сонирхолтой байдаг. Гараараа туршиж үзсэнээр “хэрхэн”, “яагаад” гэх асуултуудад нь хариулт авахад тусалдаг.

Тэд насанд хүрэгчдийн туслалцааг авахаасаа өмнө ямар нэгэн асуудал тэдний дунд гарсан үед нөгөө өрөө рүү явах, эсвэл хоорондоо ойлголцох гэж оролддог. Тэдний хувьд “хэсэг бүлэг” хүүхдүүдтэй найзалж хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг илүү чухал болж ирдэг.

5 настай хүүхдийн сургалт, үйл ажиллагаа нь тэднийг сургуульд суралцахад нь бэлтгэж үсэг нүдлүүлэх, математикийн энгийн ойлголтыг өгөх, сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, тестэн дээр ажиллах, бичих дадалд  бэлтгэхэд анхаарна. 5 настай хүүхэд бүр пианико хөгжим эзэмших ба үндсэн 7 нотыг мэдэж, гарын барилыг зөв авч хөнгөн 2-3 ая тоглодог болно. Энэ насныханд зориулагдсан “Jump start” компьютерийн программ дээр бүлэг болон хуваагдаж хуваарийн дагуу ажиллана.

Хичээлүүд

Дүрслэх урлаг
Дуу хөгжим
Хэл яриа, танин мэдэхүй
Математик, сэтгэхүй
Биеийн тамир
  • Дуу хөгжим
    • Хэмнэл болон сонсгол хөгжүүлэх дасгалууд
  • Биеийн тамир
    • “Модон морь” сургалт
    • Сунгалт, уян хатан хөгжүүлэх

Өдрийн дэглэм

Цагийн хуваарь
Хүүхэд хүлээн авах
08:30 - 08:50

Өглөөний дасгал, гүйлт
08:50 - 09:10

Тойргийн цаг
09:10 - 09:30
Өглөөний цай
09:30 - 10:00
Сургалтын бэлтгэл
10:00 - 10:10

Хичээл
10:10 - 11:00
Ундны цаг
11:00 - 11:15
Хөгжүүлэх тоглоомын цаг
11:15 - 12:00
Өдрийн хоолны бэлтгэл, тоглоом хураах, гар угаах
12:00 - 12:20
Өдрийн хоол
12:30 - 13:10

Унтлагад бэлтгэх
13:10 - 13:30
Унтлага
13:30 - 15:15
Босох, хувцаслах, ор хураах, нүүр гар угаах
15:15 - 16:00
Номын цаг
16:00 - 16:20
Үдийн хоол
16:30 - 17:00
Зугаалга, чөлөөт үйл ажиллагаа
17:00 - 18:00
Таралт
18:00 - 19:00

Цагийн хуваарь

  • Хүүхэд хүлээн авах
    08:30 - 08:50
  • Өглөөний дасгал, гүйлт
    08:50 - 09:10
  • Тойргийн цаг
    09:10 - 09:30
  • Өглөөний цай
    09:30 - 10:00
  • Сургалтын бэлтгэл
    10:00 - 10:10
  • Хичээл
    10:10 - 11:00
  • Ундны цаг
    11:00 - 11:15
  • Хөгжүүлэх тоглоомын цаг
    11:15 - 12:00
  • Өдрийн хоолны бэлтгэл, тоглоом хураах, гар угаах
    12:00 - 12:20
  • Өдрийн хоол
    12:30 - 13:10
  • Унтлагад бэлтгэх
    13:10 - 13:30
  • Унтлага
    13:30 - 15:15
  • Босох, хувцаслах, ор хураах, нүүр гар угаах
    15:15 - 16:00
  • Номын цаг
    16:00 - 16:20
  • Үдийн хоол
    16:30 - 17:00
  • Зугаалга, чөлөөт үйл ажиллагаа
    17:00 - 18:00
  • Таралт
    18:00 - 19:00
No events available!