Skip to content
Басархан цэцэрлэг
  • Нүүр хуудас
  • Мэдээ мэдээлэл
    • Анги танхим
    • Багш ажилчид
    • Зургийн цомог
    • Хүүхдээ бүртгүүлэх
    • Шинэ мэдээлэл
    • Хоолны цэс
    • Санал хүсэлт
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Үнийн санал

Slider

Басархан цэцэрлэгт
тавтай морил!
Тоглонгоо хамтдаа суралцъя Хүүхдээ бүртгүүлэх
Сонирхолтойгоор суралцъя Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжинэ. Бидний тухай

Яагаад БАСАРХАН гэж?

Circle Image
Багш ажилчид
Багш нарын 80% нь олон улсын цэцэрлэгийн үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцаж туршлага судалсан.
Circle Image
Чанартай хоол
Бид бяцхан шавь нартаа шим тэжээл, орц найрлага нь тохирсон амттай, чанартай, сайхан хоолоор хангахыг хичээж ажилладаг.
Circle Image
Сургалтын хөтөлбөр
“Өдөр Өдрөөр”, “Sky Gym”, “Sky Music”, STEAM боловсролыг олгох “Сониуч шувууд” хөтөлбөр.
Circle Image
Цэвэр орчин
Хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомоор хангагдсан ая тухтай, аюулгүй орчин.
Та манайд хүүхдээ бүртгүүлэхийг хүсэж байна уу? Дэлгэрэнгүй

Манай хамт олон

Цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, арга зүйч, багш нар нь мэргэжлийн бакалавр, магистр зэрэгтэй. Багш, ажилчдын мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлэх хөтөлбөртэй. Багш нарын 80% нь Япон, Солонгос, БНХАУ зэрэг орны цэцэрлэгийн үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцаж туршлага судалсан. Манай багш нар хүүхэд бүр өвөрмөц байдгыг хүлээн зөвшөөрч тэдний үзэл бодлыг сонсож дэмжлэг үзүүлдэг.
Ж. Наран
Захирал
Д. Золзаяа
Арга зүйч
Б. Бямбахишиг
Бүлгийн багш
Б. Эвшин
Бүлгийн багш
Д. Жаргал
Бүлгийн багш
С. Болорцэцэг
Бүлгийн багш
Т. Цэрэндулам
Тогооч
Ц. Оюун-Эрдэнэ
Туслах тогооч
М. Нарангэрэл
Эмч

Таны хүүхдийн юуг хөгжүүлж болох вэ?

Хүүхэд бүрийн хөгжил нь цогц бөгөөд өөрийн гэсэн онцгой шинжтэй. Хэдийгээр хүүхдийн хөгжил нь урьдчилан тааварлах боломжтой, хөгжлийн тодорхой үе шаттайгаар явагддаг ч хүүхэд бүрийн эдгээр хөгжлийн үйл явц нь ижил байдлаар эсвэл ижил цаг хугацаанд өрнөдөггүй. Хүүхдийн хөгжилд тухайн хүүхдийн хүрээлэн буй орчин болон хүүхдийн туулж буй туршлага зэрэг нь ихээхэн нөлөөлдөг.
Course
Туршигч
2-3 нас
Өөрийн мэдрэхүй болон хөдөлгөөнөө ашиглан хорвоо дэлхийг судлан "турших болон бүтэлгүйтэл" гэсэн арга барилаар энгийн хялбар асуудлуудыг давж суралцдаг. Тэд тоглож байх үедээ болон нөхцөл байдлаасаа хамааран өдөр тутам суралцаж байдаг. 3 настай хүүхдийн хэл хөгжил нь өсөлтийн шатандаа байдаг.
Course
Дэлгэрэнгүй
Course
Нөхөрсөг
3-4 нас
4 настангууд шинэ зүйлсийг турших эрмэлзэлтэй байдаг. Бага зэрэг төвөгтэй зүйлсийг хийж дуусгахдаа аргачлал болон илүү үр бүтээлтэй замаар бодож түүндээ шургуу байдлыг гаргадаг. Тэд мөн өөртөө итгэлтэй байхыг хүсэх бөгөөд өөрсдөө шийдвэр гаргах боломжтой орчин нөхцлийг эргэн тойрноосоо хайж байдаг.
Course
Дэлгэрэнгүй
Course
Бүтээлч
4-5 нас
5 настай хүүхдүүд нь бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд асуудлыг идэвхтэй шийдэгчид байдаг. Олон төрлийн шинэ туршлагыг гүйцэтгэж байхдаа задлан шинжлэх талын асуултыг асууж хариултаа бодон тунгаадаг. Тэд шинэ зүйлсийг суралцахдаа нийтэч идэвхтэй байх ба бусад хүүхдүүдтэй хамтран гүйцэтгэх зүйлсэд илүү сонирхолтой.
Course
Дэлгэрэнгүй

4 хүүхэд маань явсан, явсаар ч байгаа. Мундаг хамт олонд амжилт хүсье!!!! Та нараараа бахархдаг шүү, салахын аргагүй цэцэрлэг дээ! Гэр хол мөртлөө зөөгөөд л байгаа! 😜👏😍💐

Т. Уянга 2019/08/13

Миний зээ хүү анх Нараа захиралтай энэ цэцэрлэгт явж байлаа. Одоо зээ минь 15 хүрч байна даа. Үнэхээр сэтгэл шингэсэн цэцэрлэг шүү!

П. Хишгээ 2020/09/25

Зургийн цомог

Хүүхдийн хувьд цэцэрлэгийн амьдрал өдөр бүр өөр, өнөөдөр нь өчигдрөөс ялгаатай. Тэд өдрийг өөрийгөө илэрхийлэх, найз нөхдөө урамшуулах, дэмжин туслах, хамтдаа шинэ зүйлсийг туршиж, давтан хийж бүтээлчээр өнгөрүүлдэг.
Манай хүүхдүүдийн зурагтай танилцаарай! Зургийн цомог

Бидний тухай тоон баримтyуд

0
оны Нийслэлийн Тэргүүний цэцэрлэг
0
жилийн үйл ажиллагаа
0
төгсөгч хүүхдүүд
0
багш ажилчид

Мэдээ мэдээлэл

2021/10/21
0
2 настай хүүхдийн суралцах чадварыг хөгжүүлэх зөвлөгөө
2021/09/09
0
2 настай хүүхэд яаж хөгждөг вэ?
2021/08/19
0
“Хэцүү” хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?
Дэлгэрэнгүй
Бидэнтэй холбогдох

    Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 30-р байрны урд

    Бидний тухай

    Манай цэцэрлэг нь анх 2005 онд байгуулагдсан. Одоо нийт 6 бүлэгт 130 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хүүхдийг сониуч, нээлттэй, бүтээлч, судлаач, өөрөө хийх оролдлоготой, шинийг эрж хайх хүсэл эрмэлзэл дүүрэн, өөрийн өвөрмөц дүр төрхтэй гэж үздэг. Basarkhan

    Шинэ мэдээлэл

    • 2 настай хүүхдийн суралцах чадварыг хөгжүүлэх зөвлөгөө
      Oct 21, 2021
    • 2 настай хүүхэд яаж хөгждөг вэ?
      Sep 9, 2021
    • “Хэцүү” хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?
      Aug 19, 2021

    Бидний онцлог

    • Нийслэлийн тэргүүний цэцэрлэг
    • Гадна тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай
    • Аюулгүй, ая тухтай орчин
    • Зориулалтын байртай
    • Чанартай сургалтын хөтөлбөр
    • Багш нарын 80% нь бусад орны цэцэрлэгүүдийн туршлагаас судалсан
    • Төлбөрийн таатай нөхцөл
    • Бүрэн камер, дохиоллын систем
    © 2024 Басархан цэцэрлэг Kiddie загвар дээр бүтээв.